Enlighten (Энлайтэн) онцлох ном

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе! 

“Еврей хүнийг амжилт өөд хөтөлсөн 42 дүрэм” номын ГУРВАН СУРГАМЖ

 Дэлхийн тавцанд нэрээ мөнхөлсөн олон хүмүүс Еврей гаралтай байх нь бий. Энэ түвшний амжилт үзүүлэхэд төрөлхийн авьяас чадвараас гадна өндөр зорилго, түүний төлөөх нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, амьдралын утга учрыг зөвөөр эрэлхийлсэн байх нь чухал.

Тиймээс тэд хамгийн хэцүү нөхцөл байдлаас ч гэсэн цойлон манддаг чадвартай гэлтэй.  Дэлхийн улс орнуудаар цагаачлан амьдрахад нөхцөл байдал тэдний талд үргэлж байсангүй. Тиймээс тэд аливаа зүйлийг төгс гаргуун хийж, үнэ цэнийг бүтээж л чадсанаар нийгэмдээ цэцэглэн хөгжинө гэдгийг маш их ухаасан хүмүүс.  Тэдний амьдрал болон ажилдаа баримталдаг зарчмуудыг энгийн байдлаар 42 дүрэм болгон гаргасан энэхүү номыг уншсанаар та Еврейчүүдийн талаар илүү ойлгож, мөн эдгээр дүрмүүдийг өөрийн амьдралдаа бодитоор хэрэгжүүлэхэд дөхөм болох болно. Энэхүү номын 42 дүрмийн онцлох сургамжийг доорх байдлаар бичлээ.

  1. Баян хүн ядуу хүндээ, мэдлэгтэй нь мэдлэг нимгэндээ өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээр туслахыг Еврейчүүд хүүхдэдээ заадаг. Баян болоод бусдад тусалж, зовлонг нь нимгэлж чадахгүй бол мөнгөтэй байхын хэрэг юу вэ, мэдлэгийн оргилд хүрээд залуучууддаа зааж өгч чадахгүй бол мэдсэний хэргийг хэзээ гаргах билээ. 

  2. Аливаа бизнес орлоготой эсвэл алдагдалтай гэж дүгнэхээс өмнө хэр их эрсдэлийг хэрхэн зөв шийдэж чадсан бэ гэдгийг нь бодолцоорой. 

  3. Эхлээд нас залуу хүний бодлыг түрүүлж сонсоорой. Бүтээлч сүйтгэл буюу инновац нь бүгд тэнцүү ба тэгш эрхтэй байсан цагт л бий болдог.